
2025 оны 06-р сарын 30-наас 07-р сарын 09-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:/Хугацааны эхэн үеэр зарим газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжилнэ үү/
Хур тунадас: 07-р сарын 02, 07-нд Уулархаг нутгаар, 07-р сарын 01,03,04-нд зарим газраар бага зэргийн бороо, түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 07-р сарын 05-наас нийт нутгаар халж уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.