Өсвөрийн шатарчдын УАШТ-нд 18 аймгийн 400 гаруй тамирчин оролцож

May be an image of one or more people, people studying, table, chess, children's toy, crowd and text

Өсвөрийн шатарчдын “Эвлэл-21” Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-3-ны өдрүүдэд Ховд аймагт болж байна.

Аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн ивээл дор Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, “Эвлэл-21” орон нутгийн шатрын холбоо, аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр аймгаас бусад 18 аймгийн 400 гаруй өсвөрийн шатарчид оролцож, оюунаа уралдуулж байна.

May be an image of 1 person and text

Өчигдөр /2025.07.02/ эхэлсэн тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт оролцон мэндчилгээ дэвшүүлж, тамирчдад амжилт хүслээ.

Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг өнгөрсөн жил Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан бол хөдөө орон нутагт анх удаагаа ийнхүү зохион байгуулж буйгаараа онцлогтой.

May be an image of 3 people and text

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 насанд 14 ангилалд явагдаж шилдгүүдээ шалгаруулна. Ангилал тус бүрд эхний таван байр, аварга багуудыг шалгаруулах юм.

Монголын Шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, шүүгчдийн зөвлөлийн дарга, Дэлхийн шатрын холбооны мастер М.Гүнбаяр, улсын шүүгч н.Жаргалмаа тэргүүтэй “Эвлэл-21”шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, орон нутгийн шатрын холбоодын дасгалжуулагч, шүүгчдийн төлөөллөөс бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг тэмцээнийг шүүн явуулж байна.

May be an image of 5 people, chess and text

14 хүртэлх нас швейцарь системээр 9 өрөг, цагийн хяналт талдаа 45 минут, 14-өөс дээш нас швейцарь системээр 7 өрөг, цагийн хяналт талдаа 45 минут тоглох зарчмаар явагдана.

Шатрын спортыг сурталчлах, хөдөө орон нутгийн өсвөрийн шатарчдын хөгжлийг дэмжих, амжилт гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ур чадвараа дээшлүүлж, харилцан туршлага солилцох, шатрын холбоодын хамтын ажиллагааг дэмжихэд энэхүү тэмцээний зорилго чиглэж байна.

May be an image of 8 people, chess and text

Ховд аймгийн 17 сумын 25 клубт шатрын спортоор хичээллэж байгаа 2000 орчим анхан шатны тамирчид бий гэсэн судалгаа байдаг. Тэдгээрийн 400 нь тус спортоор идэвхтэй хичээллэж байнгын тэмцээн уралдаанд оролцдог аж. Энэ удаагийн тэмцээнд 4 клубийн 70 гаруй өсвөрийн шатарчид Ховд аймгаа төлөөлөн оролцож байна. Монголын шатрын холбооноос нэр бүхий хоёр дасгалжуулагчид “Дэд мастер” цол олгосныг нээлтийн арга хэмжээний үеэр гардуулж баяр хүргэв.

Мөн нэр бүхий гурван багшийг Ховдын төлөө медалиар шагналаа.

May be an image of 7 people, chess and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ