ХОВД АЙМАГ:Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас "Хоггүй зогсоол аян"-ыг эхлүүллээ

May be an image of 13 people and road

Аяны хүрээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын алба, Ногоон байгаль эко клубийн сурагчидтай хамтран аймгийн төвөөс Манхан сумын чиглэлд 50 дахь км-т байрлах зогсоолын хогийн савыг ачин зайлуулж, нойлыг шинэчилж, орчны хог, хаягдлыг цэвэрлэжээ.

May be an image of 5 people, helicopter and text

Энэ зогсоолд Дэлхийн байгаль хамгаалах сангаас "Мөстлөгөөс мэнд үлдсэн Монгол бөхөн" самбарыг өөрийн санхүүжилтээр хийж, аяныг хамтран хэрэгжүүлсэн байна.

May be an image of 2 people

Мөн Жаргалант сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар болон “Ховд Эко” цементийн үйлдвэрийн хамт олныг "Хоггүй зогсоол" аянд нэгдэхийг уриалж аяны самбарыг гардуулан өглөө. 

Аянд нэгдсэн байгууллага, хамт олон тус бүр нэг авто зогсоолыг тохижуулж, нойлыг нь шинээр хийж, хогийн савыг нь авч жишиг байдлаар тохижуулж өгөх үүрэг хүлээнэ гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

May be an image of 9 people, road and text

"Хоггүй зогсоол"
аяныг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал билээ!

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар
Ховд Эко цемент

May be an image of text

May be an image of motorcycle, monument, road and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ