ХОВД АЙМАГ:Бөөр, давсгийн чулууг дурангийн аргаар буталж авах мэс заслыг амжилттай нэвтрүүллээ

May be an image of 6 people, hospital and text

Эрүүл мэндийн яамнаас Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд Бөөр шээсний дээд замын дурангийн мэс засал хийх аппарат, тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэс заслын тасгийнхан бөөр, давсгийн чулууг дурангийн аргаар буталж авах мэс заслыг нэвтрүүлэв. 

May be an image of 3 people and hospital

Тодруулбал, 

Өнгөрсөн 7 хоногт Улсын нэгдүгээр төв эмнэлийн Урологи, андрологийн төвийн их эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Ганболд Ховд аймагт ажиллаж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэс заслын тасгийн эмч нартай хамтран 55-88 насны зургаан иргэнд дээрх мэс заслыг амжилттай хийлээ. 

May be an image of 3 people and hospital

Алслагдсан бүс нутгийн иргэд зардал чирэгдэлгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагтаа авсандаа баяртай байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, сайн байна гэж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэс заслын тасгаас мэдээллээ. 

May be an image of 2 people, hospital and text

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэс заслын тасаг нь 2019 оноос бөөр, шээсний замын дурангийн эмчилгээг нэвтрүүлсэн. Түүнээс хойш түрүү булчирхай, давсгийн чулууг дурангаар авах мэс заслыг хийж байсан бол одоо бөөр, шээсний дээд замын чулууг дурангийн аргаар буталж авах хагалгааг ийнхүү амжилттай нэвтрүүлж эмчилгээ үйлчилгээгээ өргөжүүллээ.

May be an image of 1 person, x-ray, hospital and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ