-Аргын тооллын 6 сарын 19. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)



-Аргын тооллын 6 сарын 19. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын 23, шарагчин хонь, мэнгэ 6 цагаан, суудал хий, могойг хүлэгч-25 од, үл зохилдох барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:54.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин үхэр, луу, нохой, хонь, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин андгай тавих, өндөр суудалд суух, чуулах, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, тээрэм босгох, худаг малтах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, мал худалдах, бузарыг дарж, дайсагнах үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ