-Аргын тооллын 6 сарын 21. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 6 сарын 21. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын 26, цагаагчин тахиа, мэнгэ 4 ногоон, суудал шороо, шийдэм-0 од, үл тохирох барилдлагат өдөр. Зуны туйл-11:10.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин туулай, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин багш шавь барилдах, залбирах, хурим хийх, амраг садан бололцох, бэрийн үйл, нууц зөвлөгөөн хийх, нүүдэл хийх, нялхасыг гаргах, хүнийг ханаж, төнөх, суурь тавих, угаалга хийх, үзмэр үзэх, гуйлга гуйх, замд гарах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, мал худалдах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, өс дарах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ