Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын IV хуралдаан боллоо

May be an image of 7 people and text

Өнөөдөр /2025.06.16/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дөрөвдүгээр хуралдаан боллоо. 

May be an image of 1 person and text

Ээлжит хуралдаанаар: 

▪️Бизнесийн таатай орчин бүрдүүлж, баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх журам батлах тухай
▪️Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
▪️Өмчийн харилцааны тухай
▪️Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай
▪️Ховд хотын эдэлбэр газрын хэмжээ, байршил, заагийг тогтоох тухай
▪️Улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах чиглэл өгөх тухай
▪️Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай
▪️Булган сумын нисэх буудлыг Мядаг овогтой Баастын нэрэмжит болгох тухай
▪️Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэс заслын тасгийг Монгол улсын “Хүний гавьяат эмч” Батбаяр овогтой Отгоншарын нэрэмжит болгох тухай
▪️ “Бумбат хайрхан уулын орон нутгийн тусгай хамгаалалтын газар”-ын менежментийн төлөвлөгөө батлах тухай
▪️ “Шинэ ховдын хөгжил” сангийн журам батлах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай
▪️ “Шинэ Ховд үйлдвэр технологийн парк”, “Ховд агро парк” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай гэсэн 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. 

May be an image of 3 people

Үүнээс 11 асуудлыг хэлэлцэн төлөөлөгчдийн саналыг тусган баталлаа. 

May be an image of 7 people and people studying

Харин Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэс заслын тасгийг Монгол улсын “Хүний гавьяат эмч” Батбаяр овогтой Отгоншарын нэрэмжит болгох тухай асуудлыг хойшлуулав.

May be an image of 3 people

Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр хааж Төрийн дуулал эгшиглүүлснээр өндөрлөлөө.

May be an image of 3 people

May be an image of 1 person and text

May be an image of 6 people
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ