
Намрын чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Болормаа орон нутагт ажиллаж байна. Тэрбээр, Ховд аймгийн 10 суманд ажиллахаар төлөвлөсөн ба Мөст сумаас энэ удаагийн томилолтоо эхэллээ.
Өчигдөр
/2026.02.25/ Мөст суманд ажиллаж
"ИРГЭДЭЭ СОНСОХ УУЛЗАЛТ" зохион байгуулав. Энэ үеэр УИХ-аас баталж гаргасан хууль, тогтоомж, төр засгийн бодлого, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч иргэдийн саналыг сонсов.

Э.Болормаагийн хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш 10 орчим хууль, УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьж батлуулах ажлын хэсэгт орж ажилласан байна.
Жишээ нь:“Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцооны хэрэгжилтэд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан өргөн барьжээ. Түр хороо байгуулагдсанаар даатгуулагч иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах, сангийн хөрөнгийг ил тод, үр ашигтай захиран зарцуулахад хяналт тавих боломж бүрдэх юм.

Мөн Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий хянан шалгах түр хорооны гишүүнээр ажиллажээ. Улмаар түр хорооноос зохион байгуулсан хяналт шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлаад байна.

Ирэх хаврын чуулганаар
"Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай" хуулийн төслийг санаачлан боловсруулж, иргэдээс санал авч байгаа талаар танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аливаа санхүүгийн үйлчилгээ авахдаа эрсдэлээс хамгаалагдах, эрх зүйн баталгаатай болох чухал алхам болно гэдгийг яриандаа онцоллоо.

Энэ удаагийн уулзалтад аймгийн Засаг дарга, Мөст сумаас сонгогдсон аймгийн ИХ-ын төлөөлөгч М.Амарсанаа оролцож энэ онд аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажил, бодлого зорилт болон Мөст суманд хийх хөрөнгө оруулалт, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.
Мөст сумын иргэд: