ХОВД АЙМАГ: Булган, Үенч суманд САТ-1 хэвшлийн шүлхий өвчнөөр 1239 толгой мал өвчилж 982 толгойг нь устгажээ

May be an image of text that says

Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын мэдээ:

Аймгийн Мал эмнэлгийн газраас авсан мэдээгээр дээрх хоёр суманд нийтдээ 10 голомтод 144 өрхийн 1105 үхэр, 47 хонь, 87 ямаа бүгд 1239 толгой мал өвчилж 110 өрхийн 869 үхэр 34 хонь 79 ямаа бүгд 982 толгой мал устгасан байна. 

Халдварын голомт нэмэгдээгүй. Харин шинж тэмдэг илэрсэн, өвчилсөн малын тоо өсөж байна. 

May be an image of road and text

Хорио цээрийн болон халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэхэд анхаарч байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын зарим гишүүд өнөөдөр орон нутагт томилолтоор ажиллаж байна. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцах цаашид анхаарах асуудлын талаар холбогдох сум, байгууллагын удирдлагуудтай ярилцах юм.

Малчид, иргэд та бүхэн: 

Хорио цээрийн дэглэмийг баримтлах, мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг уриалж байна.

May be an image of text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ