
Аргын тооллын 6 сарын 5. Баасан (Сугар) гараг (2026)-Зуны тэргүүн харагчин могой сарын 20, жил өдөр цагаан нохой, мэнгэ 6 цагаан, суудал мод, од яруу эгшигт-21, шид барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:46.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Эд, мал худалдан авах, өгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргахад сайн. Үс засуулах, бэрийн үйл, замд явахад муу.
-Гарагийн өдрийн үр: Лам болох, багш шавь болох, бурхан сахиус, гал тахих, нүүдэл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, газар хагалах, тариа ногоо тарих, арилжаа наймаа хийх, эм хүртэх, найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд сайн. Эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Хөлсний ажилчин авах, гүү барих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл хийх, өвчинд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээхэд муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурханд залбирах, хишиг даллага авах, угаал үйлдэх, бэрийн үйл, зөөвөр тавих, зөөж буух, хашаа байшин, байр солих, нүүдэлд сайн. Бузарыг дарж, дайсагнах үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, тэнгэр тахих, чимэг зүүх, мод тарих, шав тавихад сайн. Мод таслах, тангараг тавихад муу.
-Барилдлагын өдрийн үр: Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, газар хагалах, тариа ногоо тарих, худалдаа наймаа хийх, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.