Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хурал боллоо

May be an image of newsroom and text that says

Өнөөдөр /2026.05.26/ Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. 

May be an image of one or more people and text

Тус хуралд Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдийн 90 гаруй хувь нь цахимаар оролцлоо. 

Энэ удаагийн хурлаас: 

- Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож,  “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах; 
- Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалнуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх;
- Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах;
- Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
- Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага, хүүхдийг сайн сайхны төлөө “Хүүхэд хөгжлийн ордон”-нд өөрсдийн нэрэмжит өрөө, танхимыг тохижуулж өгөхөөр болов.

May be an image of one or more people and text

Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг анхааруулж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриаллаа. 

May be an image of one or more people

May be an image of one or more people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ