Өнөөдөр /2026.06.03/ аймгийн Онцгой комисс хуралдав

May be an image of one or more people and text

Өнөөдөр /2026.06.03/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Гишүүдийн 95 хувийн ирцтэй хуралдсан тус хурлаар:Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж шийдвэр гаргалаа. 

No photo description available.

Тухайлбал, 

-Баруун гурван суманд /Булган, Үенч, Алтай/ сум, багийн түвшинд хүн малын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлах, 

-Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж ачаа тээврийг хэвийн явуулах, аймаг сумын шаардлагатай цэгүүдэд пост гаргах, 

-Үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, мэргэжил арга зүйгээр хангах, халдварыг хумих зэрэг чиглэлээр ажиллах "Шуурхай штаб"-ыг аймгийн Онцгой комиссын дэргэд байгуулж ажиллахаар боллоо. 

May be an image of one or more people

Өнөөдрийн /2026.06.03/ байдлаар Булган, Үенч суманд шүлхий өвчний халдварын нийт зургаан голомтод 200-аад мал өвчилсөн мэдээтэй байна. 

Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу зарим малыг устгахаар ажиллаж байна.

May be an image of one or more people

No photo description available.

May be an image of text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ