"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг “Хүүхэд бүрд тэгш эрх” уриан дор тэмдэглэнэ

May be an image of one or more people and text

Энэ онд "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг “Хүүхэд бүрд тэгш эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнтэй холбогдуулан зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар:

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, хөтөлбөр, бэлтгэл ажлын талаар ярилцаж санал солилцов.  

May be an image of one or more people and text

Тэмдэглэлт энэхүү өдрийг урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд, хүүхдийн тэгш эрхийг хангасан, шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. 

May be an image of one or more people and text

“Олон улсын хүүхдийг эрхийг хамгаалах өдөр”
-ийг угтаж: 

-“Оюунлаг хүүхэд-2026” Хүүхдийн шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн,
-ХГБХХГ-ын дэргэдэх Хүүхэд хөгжлийн дугуйлангийн багш сурагчдын “Авьяас хөгжлийн өргөө -18” урлагийн тоглолт, 
-Хүүхдийн хувцасны загварын шоу, 
-“Ишиг гэдэг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжиг зэрэг арга хэмжээг 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зохион байгуулах юм.

May be an image of one or more people and people studying

May be an image of one or more people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ