ХОВД АЙМАГ:Булган, Үенч суманд шүлхийгээр өвчилсөн 34 малыг устгалд оруулжээ

May be an image of text

Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээллийг хүргэе. Эх сурвалжийн мэдээллээр энэ өглөөний байдлаар халдвар авсан малын тоо өмнөх өдрөөс нэмэгдээгүй буюу хоёр сумын зургаан голомтод 200 мал өвчилсөн мэдээ хэвээр байна. Харин Булган суманд нийт 18 малыг /Тэмээ-1, Үхэр-17/ Үенч суманд 16 үхэр устгалд оруулжээ.

Шүлхий өвчин нь мал, малын гаралтай түүний эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглох, хязгаарлахаас гадна шүлхий өвчнийг устгаж эрүүл бүс болох, сэргээн
баталгаажуулахад маш их хөрөнгө, цаг хугацаа шаардагддаг. Тийм учраас малчид ард иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг уриалж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ