
2026 оны 06-р сарын 15-наас 06-р сарын 24-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Энэ 10 хоногийн ихэнх хугацаанд бороо, түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй
нөөлөг салхи болон үер уснаас сэрэмжилнэ үү/
Хур тунадас: 16-нд Уулархаг нутгаар болон Их нууруудын хотгороор, 20,21,23-нд зарим газраар, 17,18, 22-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 17,18, 22-нд нийт нутгаар бага зэрэг сэрүүсч, Уулархаг нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө +9....+14 градус, өдөртөө +22....+27 градус, бусад нутгаар шөнөдөө +13....+18 градус, өдөртөө +27....+32 градус дулаан байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.