"Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо"-ны салбар байгууллаа

May be an image of text

"Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо"
ТББ нь “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын чухал хэсэг болох хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон хүүхэд төрүүлж өсгөсөн одонтой ээжүүдийг дэмжих, эрхийг хамгаалах зорилготой. УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа 2007 онд үүсгэн байгуулжээ.

May be an image of text that says

Тус холбоо нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг байна. Үүний нэг гол ажил нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр “Алдарт эхийн одонт 1000 ээж” чуулга уулзалтыг төрийн ордны их танхимд зохион байгуулдаг уламжлалтай.

May be an image of one or more people and text

Тус холбоо нь 2026-2027 онд 21 аймагт салбар зөвлөлөө шинэчилсэн бүтэц зохион байгуулалтад оруулж чадавхжуулах зорилготой ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр /2026.06.18/ Ховд аймаг дахь салбараа байгуулав. Салбарын анхдугаар хуралдаанд Жаргалант сумын 12 баг тус бүрээс одонтой ээжүүдийн төлөөлөл болсон 60 орчим хүн оролцлоо.

May be an image of dais and text that says

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ.

"Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо"-ны Ховд аймаг дахь салбарын тэргүүнээр Д.Лхамсүрэн сонгогдсон бол 12 баг тус бүрээс нэг нийтдээ 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр удирдах зөвлөлөө байгуулсан байна.

May be an image of one or more people and text

May be an image of one or more people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ