
Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын мэдээ:
Дээрх хоёр суманд нийтдээ 10 голомтод 137 өрхийн 1178 толгой мал өвчилсөн. Үүнээс 980 гаруй толгой мал устгалд оруулаад байна.
САТ-1 хэвшлийн шүлхий өвчний вакциныг ирэх 7 хоногт БНХАУ-аас авахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжид найман сумын /Булган, Үенч, Алтай, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн/ 1.5 сая орчим толгой малыг вакцинжуулахаар бэлтгэл хангаж байна.

Өнөөдөр
/2026.06.15/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх
"Шуурхай штаб"-ын хурлаар хорио цээрийн дэглэм, өвчлөлийн нөхцөл байдлын асуудлыг хэлэлцлээ.
Энэ 7 хоногийн сүүлээр вакцин татан авч дархлаажуулалт эхэлнэ. Вакцинжуулалтын ажил дууссаны дараа ч мөн тодорхой хугацаанд хорио цээрийн дэглэм барих нь зүйтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгааг онцоллоо.

"Шуурхай штаб"-ын гишүүд
"Хээрийн штаб" болон зарим
"Хяналтын пост"-ын үйл ажиллагаанд хүн хүч нэмэх, хяналтыг сайжруулахад анхаарахаар боллоо.


