
Ховд аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дэргэдэх
“Эхлэл” драмын дугуйлангийн багш МУСТА С.Лхамхүүгийн санаачилгаар
“Алтан түлхүүр ба Буратино” хүүхдийн жүжгийг амжилттай тоглолоо.

А.Н.Толстойн шилдэг зохиолуудын нэг хүүхдийн адал явдалт
“Алтан түлхүүр ба Буратино” жүжигт Хүүхдийн ордны
“Эхлэл” драмын дугуйлангийн авьяаслаг сурагчид оролцож аймгийн ХДТ-ын тайзнаа анх удаа амилуулсан нь олон хүүхэд багачуудын талархлыг хүлээгээд байна.