ХОВД АЙМАГ: 07-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

May be an image of crater, mountain and text

2026 оны 06-р сарын 22-ноос 07-р сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Энэ 10 хоногийн ихэнх хугацаанд бороо, түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй 
нөөлөг салхи болон үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна/   
 
Хур тунадас: 23,24-нд Уулархаг нутгаар, 22,26,27,28-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 22,23,24-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч, Уулархаг нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 25-наас нийт нутгаар дулаарч уулархаг нутгаар шөнөдөө +7....+12 градус, өдөртөө +19....+24 градус, бусад нутгаар шөнөдөө +12....+17 градус, өдөртөө +25....+30 градус дулаан байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ