Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг / KFW/ хэрэгжүүлж байгаа. Төслийн хөрөнгө оруулалтаар Байгаль орчны салбарт сүүлийн 30 гаруй жилийн турш улсын тусгай хамгаалалттай газруудын сүлжээг бэхжүүлэх, менежментийг сайжруулах, монгол орны унаган байгалийг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглахад санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлж ирсэн байдаг.Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр иргэд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулж иржээ. Тэгвэл энэ удаад төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс тухайн бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал гэж үзсэн байна. Үүний үр дүнд төслийн 2,3-р үе шатанд хамрагддаг Баруун болон Говийн бүсийн тусгай хамгаалалттай газруудын Орчны бүсийн 17 сумын Эрүүл мэндийн төвийг хүн эмнэлгийн түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашинаар хангалааТөсөл хэрэгжигч аймгуудын нэг нь Ховд аймаг. Тус аймгийн Чандмань, Булган, Мөнххайрхан сумдын Эрүүл мэндийн төвүүд ийнхүү туулах чадвар сайтай, тусгай тоноглолтой Toyota Land Cruiser LC78 түргэн тусламжийн автомашинтай боллоо. -Чандмань сум 6 багийн 3100 гаруй хүн амтай, аймгийн төвөөс 156 км алслагдсан. -Булган сум 6 багийн 10,0 мянга гаруй хүн амтай, аймгийн төвөөс 385 км алслагдсан.-Мөнххайрхан сум 4 багийн 2100 гаруй хүн амтай, аймгийн төвөөс 155 км алслагдсан өндөр уулын бүсийн сум гэдгээрээ онцлогтой. Тухайн сумдын ард иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сумынхаа эрүүл мэндийн төвөөс авдаг. Гeрманы Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжигдсэн энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд төвөөс алслагдсан сум орон нутгийн ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж бүрдэж байна. Огноо: 8/16/2024 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 610 Мэдээ таалагдсан: