Ховд аймгийн төлөөлөгчид “Алтайн уулын дэд бүс нутгийн хамтын ажиллагааны Олон улсын хурал”-д оролцлоо

May be an image of 7 people and text

Алтайн уулсыг дамжсан бүс нутгийн муж, аймаг, бүгд найрамдах улсуудын хамтарсан санаачилгаар 2003 онд “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөл байгуулсан.

Монгол улс, ОХУ, БНХАУ, Казахстан улсын Алтайн уулсыг дамжсан бүс нутгийн муж, аймаг, бүгд найрамдах улсуудын төлөөллийг оролцуулсан хурал, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. 

Өмнөх хуралдааныг 2023 онд Баян-өлгий аймагт зохион байгуулсан. 

Тэгвэл энэ удаагийн хуралдааныг энэ оны тавдугаар сарын 19-21-ний хооронд БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймагт зохион байгуулав.

May be an image of 5 people and text that says

Дээрх дөрвөн улсын 10 муж, аймаг хотоос зорьж ирсэн 230 гаруй төлөөлөгч оролцсон энэ удаагийн арга хэмжээг “Алтайн уулын дэд бүс нутгийн хамтын ажиллагааны Олон улсын хурал” сэдвийн хүрээнд явууллаа.

Хуралд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг оролцоод ирлээ. 

May be an image of 2 people and text

Хурлын нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр: “Ховд аймгийн хамтын ажиллагаа”-ны чиглэлээр илтгэл танилцуулав. 

Илтгэлд:

Монгол, Орос, Хятад, Казахстан гэсэн дөрвөн улсын 10 муж, аймаг, хотын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж шинэ хуудас нээхэд “Алтай бидний нийтийн гэр” ОУ-ын зохицуулах зөвлөлөөс зохион байгуулж буй арга хэмжээ чухал үр дүнгээ өгнө гэдгийг онцоллоо. 

Энэ үеэр  БНХАУ-ын ШУӨЗОрны Ардын Засгийн газраас Ховд, Увс, Баян-өлгий болон бусад улсын нийт найман аймагтай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав.

May be an image of 9 people and text that says

Үүнээс гадна Ховд аймгаас: 

-Жаргалант сум /Ховд хот/ Цонж аймгийн Цонж хоттой, 
-Булган сум Цонж аймгийн Чита сумтай, 
-Цэцэг сум Цонж аймгийн Мулэй сумтай,   
-Мөст сум Алтай аймгийн Хөх тохой сумтай найрамдалт харилцаа тогтоож “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг үзэглэлээ.

May be an image of 5 people and text

Мөн Булган суманд үйл ажиллагаа явуулж буй: 

-Х.Бат-амгалан захиралтай “Булган таван эрдэнэ” ХХК цагаан будааны импорт, газар тариалангийн чиглэлээр,
-Б.Нямдаваа захиралтай “Интернэйшнл рөүд" ХХК дэд бүтэц, тээвэр зуучлалын чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.

May be an image of 5 people and text

“Алтайн уулын дэд бүс нутгийн  хамтын ажиллагааны Олон улсын хурал”
-д оролцсон албаны төлөөлөл Боловсрол, эдийн засаг, хамтын ажиллагаа, аялал жуулчлал зэрэг дөрвөн салбар хуралдаанд оролцож мэдээлэл хийлээ. Улмаар хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

May be an image of 3 people, dais and text

“Алтайн хүрээлэн буй дэд бүсийн олон улсын хамтын ажиллагааны хурал”
-д оролцсон төлөөлөгчид БНХАУ-ын Алтай хотын Алтайн уулын эмийн ургамлын музей, Жун-Шань ундны усны үйлдвэрээр орж үйл ажиллагаатай нь танилцлаа.

May be an image of 7 people and text

May be an image of 15 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ