Нүүрс татан авалтыг шуурхайлж ажиллах чиглэл өглөө

May be an image of 3 people

Дулааны станц нь хамгийн багадаа өдрийн хэрэглээгээр 10 хоногийн нүүрсний нөөцтэй байх ёстой. 
Гэтэл “Ховд дулааны станц” ТӨХК өнөөдрийн байдлаар нэг хоногийн ч нөөцгүй болж хэрэглэгчдийг халаалт дулаанаар хэвийн хангаж чадахгүйд хүрээд байна. 

May be an image of 3 people

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2023.04.11/ аймгийн Онцгой комиссын гишүүд хуралдлаа. 90 хувийн ирцтэй хуралдсан энэ удаагийн хурлаар холбогдох мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

May be an image of 1 person

Компанийн захирал Д.Энхсайхан мэдээлэл өгөхдөө:
-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн гуравдугаар сард тооцоолсноос илүү нүүрс зарцуулсан,
-Одоо мөрдөж буй жишиг үнийн тариф харьцангуй бага учраас жолооч, тээврийн компаниуд нүүрс тээвэрт явахгүй байгаатай холбоотой гэж тайлбарлалаа.

May be an image of 1 person

Ховд дулааны станц нь төрийн өмчит компани. Тиймээс, 
-Нүүрс татан авалтаа шуурхай зохион байгуулж хэрэглэгчдийг халаалт дулаанаар хэвийн хангах, 
-Гарах зардал, эрсдэлийн тооцоог нарийн гаргаж ТУЗ-дөө танилцуулан хууль, журмын дагуу шийдвэрлүүлж ажиллах чиглэлийг өглөө. 
Тус станцаас 2500 айл өрх, төсөвт 28 байгууллага, 84 аж ахуйн нэгж халаалт, дулаан авч байна.

May be an image of 2 people

May be an image of 3 people


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ