Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын төлөөлөл Ховд аймагт ажиллав

May be an image of 2 people

Ховд аймагт ажлын айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Их Британийн Ерөнхий сайдын томилсон Монгол Улсыг хариуцсан худалдааны элч Ноён Даниэл Кочински, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон нар болон холбогдох албаны төлөөллийг Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа хүлээн авч уулзав.

Ноён Даниэл Кочински нь Монгол Улсад гурав дахь удаагаа, хөдөө орон нутагт анх удаа албан айлчлал хийж байгаа нь Ховд аймаг болж байна. 
Уулзалтын үеэр Ховд аймагтай хамтран ажиллах ямар боломж байгаа талаар санал солилцлоо. 

Тус уулзалтаар:
▪️ Хот өргөжин тэлж жил ирэх тусам хэрэглээ өсөн нэмэгдэж багаа учраас байгальд ээлтэй дулааны технологи нэвтрүүлэх замаар Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд,
▪️ Шинэ техник, технологи, хөрөнгө оруулалт татах замаар мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг дэмжих үүднээс ХАА-н салбарт,
▪️ Алслагдсан бүс нутгийн иргэдийн орлогод нь тохирсон орон сууц барих эрэлт хэрэгцээ байгаа учир барилгын салбарт,
▪️ Байгаль хамгаалал, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэхэд,
▪️ Мэдлэг, боловсролтой боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч Боловсролын салбарт тус тус хамтран ажиллах санал тавилаа.

May be an image of 1 person

Ноён Даниэл Кочински хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулж цаашид нэг аймгийг сонгон аль ч салбарт хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв. 
Энэ удаагийн уулзалт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Монгол Улсын Ховд аймаг хоорондын хамтын ажиллагааны эхлэл болж аймгийн гадаад харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдлоо өгөх юм.

May be an image of 8 people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ