-Аргын тооллын 9 сарын 20. Мягмар(Ангараг) гараг / 2016

-Аргын тооллын 9 сарын 20. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын 19. гоё хүүхэн-1 од, хөхөгчин могой, арвидах барилдлагатай өдөр. Тэрсүүд, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:36-19:54.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Сарын муу өдөр болой.
-Үхэр, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ