
Өнөөдөр
/2026.06.25/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх
"Шуурхай штаб" хуралдлаа.
Хурлаар: Шүлхий өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний үр дүн цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж сумдын удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал,
-Дархлаажуулалтын ажлыг хугацаанд нь чанартай зохион байгуулах, хорио цээрийн дэглэмийг сайтар дагаж мөрдөх,
-Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг чанартай хийж гүйцэтгэх,
-Сумдын постын үйл ажиллагааг илүү чангатгаж хариуцлагыг нэмэгдүүлэх, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах,
-Шүлхий өвчний тархалтыг хумих, дархлаажуулалтыг шуурхай хийж гүйцэтгэх болон Улсын Онцгой комиссоос ирүүлсэн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж санал солилцов.

САТ-1 хэвшлийн малын гоц халдвар шүлхий өвчний вакциныг есөн сумын
/Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн/ 1 350 000 гаруй малд хийнэ. 50 ажлын хэсэг томилогдон 07 дугаар сарын 02-05-ны хооронд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
