-Аргын тооллын 3 сарын 28. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 28. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 30, хөх бар, суудал төмөр, мэнгэ 5 шар, дэлгэрүүлэгч-26 од, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:39-19:16.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул “эрлэг лугаа учрах” хэмээх муу болой.
-Морь, нохой, бар, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, хатуу үйл, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ