-Аргын тооллын 3 сарын 29. Лхагва (Буд) гараг /2017/


-Хаврын дунд харагчин туулай(бага) сар, 7 улаан мэнгэ, хий суудалтай.
-Аргын тооллын 3 сарын 29. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 1, хөхөгчин туулай, суудал огторгуй, мэнгэ 4 ногоон, шийдэм-0 од, үл зохилдохын барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:37-19:17.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нас ахар болно.
-Хонь, гахай, туулай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтэн сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ