-Аргын тооллын 11 сарын 18. Бямба (Санчир) гараг /2017/



-Аргын тооллын 11 сарын 18. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 30, шарагчин тахиа, эрхтний тэнгэрт-15 од, уул суудал, 4 ногоон мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:02-17:12.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул “эрлэг лугаа учрах” хэмээх муу цээрлэ.
-Үхэр, могой, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ