-Аргын тооллын 11 сарын 19. Ням (Адьяа) гараг /2017/



Өвлийн эхэн цагаагчин гахай сар(их) сар, 8 цагаан мэнгэ, хий суудалтай.
-Аргын тооллын 11 сарын 19. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 1, цагаан нохой, гар од-16 од, мод суудал, 3 хөх мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр. Лус тахихад сайн. Монгол бахархалын өдөр. Чингис хаан.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:03-17:11.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нас ахар болно цээрлэ.
-Морь, бар, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтэн сөрөг муу.
- Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ