-Аргын тооллын 11 сарын 20. Даваа (Сумьяа) гараг /2017/



-Аргын тооллын 11 сарын 20. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 2, цагаагчин гахай, хонгорцог-17 од, хий суудал, 2 хар мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:05-17:10.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ цээрлэ.
-Туулай, хонь, гахай, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтэн сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, бурхан шүтээн амилуулж ном уншуулах, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эхэлж ном сонсох, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, замд гарахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ