-Аргын тооллын 8 сарын 29. Лхагва (Буд) гараг / 2018 /



-Аргын тооллын 8 сарын 29. Лхагва (Буд) гараг / 2018 /
-Билгийн тооллын 18, харагчин могой, могойг хүлэгч-25 од, шороо суудал, 8 цагаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир, овоо тахих, Дашнямтай өдөр. 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:05-19:39.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай цээрлэвэл зохилтой.
-Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтнээ сөрөг муу.
- Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ