-Аргын тооллын 8 сарын 15. Даваа (Сумьяа) гараг (2022)



-Аргын тооллын 8 сарын 15. Даваа (Сумьяа) гараг (2022)
-Билгийн тооллын 19, цагаан хулгана, могойг хүлэгч-25 од, суудал гал, мэнгэ 1 цагаан, рашааны барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:46-20:05. 
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Гэвч морь, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Аливаа санаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ