-Аргын тооллын 1 сарын 4. Лхагва (Буд) гараг (2023)



-Аргын тооллын 1 сарын 4. Лхагва (Буд) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 13, хар нохой, чөлөөт эх-3 од, суудал мод, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:12.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч луу, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай, хулганажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал худалдан авахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ