-Аргын тооллын 1 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг (2023)



-Аргын тооллын 1 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 14, харагчин гахай, гөрөөсөн толгой-4 од, суудал хий, мэнгэ 2 хар, хотол чуулганы барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр. Бага хүйтэн улирал.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:13.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч могой, үхэр, хонь, луу, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, хонь, луу, нохой жилтнээ сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ. Харин бэрийн үйл, газар малтах, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтах, ном номлох, сонсох, үр тарихад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ