-Аргын тооллын 1 сарын 10. Мягмар (Ангараг) гараг (2023)



-Аргын тооллын 1 сарын 10. Мягмар (Ангараг) гараг (2023)
-Билгийн тооллын 18, шар луу, их морь-9 од, суудал ус, мэнгэ 6 цагаан, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:19.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, могой, морьжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ