-Аргын тооллын 7 сарын 13. Ням (Адьяа) гараг (2025)



-Аргын тооллын 7 сарын 13. Ням (Адьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 18, харагчин хонь, мэнгэ 9 улаан, суудал хий, тооно-22 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:06-20:48.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, буян хишгийн даллага авах, хурим хийх, бэрийн үйл, эд, мал гадагш өгөх, эд, мал худалдан авах, андгай тавих, чуулах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, тээрэм босгох, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ