
-Аргын тооллын 7 сарын 20. Ням (Адьяа) гараг (2025)-Билгийн тооллын 25, цагаан бар, мэнгэ 2 хар, суудал мод, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, арвидах барилдлагат өдөр. Лусын буулт, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:14-20:42.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, буян хишгийн даллага авах, тангараг тавих, цацал өргөх, төрөл садан бололцох, хурим хийх, бэрийн үйл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, эм найруулах, ажилчин шүтүүлэх, мод таслах, худаг малтах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, шинэ дээл эсгэх, оёж, хатгах, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
-Аргын тооллын 7 сарын 19. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын 24, шарагчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал уул, гоё хүүхэн-1 од, түлэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:13-20:43.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, равнайлах үйл, хурим хийх, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, их хэрэг үүсгэх, сайн үйлийг эхлэх, өндөр суудалд суух, ном унших, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, хариулга хийх, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, малын үс, ноос хяргах, замд гарах, шинэ малгай, хувцас өмсөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
-Аргын тооллын 7 сарын 18. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 23, шар хулгана, мэнгэ 4 ногоон, суудал ус, шийдэм-0 од, үл тохирох барилдлагат өдөр. Сарын цээр, овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:12-20:44.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтний харш гараг.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
-Аргын тооллын 7 сарын 17. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын 22, улаагчин гахай, мэнгэ 5 шар, суудал огторгуй, дэлгэрүүлэгч-26 од, үл зохилдох барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:10-20:45.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хурим хийх, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүдэл хийх, газар малтах, газар хагалах, мод таслах, худаг шуудуу малтах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, нохой авах, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.