-Аргын тооллын 8 сарын 25. Даваа (Сумьяа) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 25. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 2, улаан бар, мэнгэ 2 хар, суудал төмөр, харцага-11 од, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:00-19:47.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, ном сонсох, бэрийн үйл, төрөл садан бололцох, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, худаг малтах, замд гарах, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ