-Аргын тооллын 12 сарын 31. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 12 сарын 31. Лхагва (Буд) гараг (2025)
-Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 12, хөх нохой өдөр, мэнгэ 9 улаан, суудал төмөр, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, үхэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:09.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг:.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, лам болох, буян номын үйл, ном сонсох, бэрийн үйл, эд, мал гадагш өгөх, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэгт мордох, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, нохой тэжээх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, гадагш өгөх, эд, мал худалдан авах, хөрөнгө исгэх, үр цацах, хүүр түлэх, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ