-Аргын тооллын 3 сарын 2. Даваа (Сумьяа) гараг (2026)



-Аргын тооллын 3 сарын 2. Даваа (Сумьяа) гараг (2026)
-Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 14, өдөр хөхөгчин гахай, мэнгэ 2 хар, суудал хий, од их морь-9, үхэх барилдлагат. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:31-18:37.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин могой, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, хувраг тойн болох, эд, мал худалдан авах, худалдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, замд явах, малын үс, ноос хяргахад сайн. Ном номлох, сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, нүүдэл хийх, мал хөнгөлөх, үр тарихад муу.
-Гарагийн өдрийн үр: Хишиг даллага авах, бурхан сахиус, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, бэрийн үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулахад сайн. Эхэлж ном сонсох, нүүдэл хийх, хол замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явахад муу.
-Жил өдрийн үр: Номын хурим, лам хуврага болох, ном заалгах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, гөлөг тэжээхэд сайн. Бэрийн үйл, газар малтах, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Шулмас, хараал хариулахад сайн. Бурхан сахиус тахих, бэрийн үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Тарни тоолох, хариулга хийх, согтуу галзууг номхтгох, хатуу үйлд сайн. Тээрэм босгох, андгай тавих, чуулахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Мал адгуус муулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ