-Аргын тооллын 3 сарын 7. Бямба (Санчир) гараг (2026)



-Аргын тооллын 3 сарын 7. Бямба (Санчир) гараг (2026)
-Хаврын тэргүүн цагаан бар сарын билгийн 19, өдөр цагаан луу, мэнгэ 6 цагаан, суудал ус, од салхины эх-14, үл тохирох барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:22-18:45.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Харин нохой, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, замд явах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хагалах, тариа ногоо тарихад сайн. Бэрийн үйл, хурим хийх, үхэгсдийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдах үйлд муу.
-Гарагийн өдрийн үр: Насан буян бүтээх, буян хишгийн даллага авах, эд мал авах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал гаргах, худаг гаргах, газар хагалах, тариа ногоо тарих, мод суулгах, хот байшингийн суурь тавих, барих, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Жил өдрийн үр: Ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавихад сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах үйл, эсгэхэд муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурханд залбирах, хишиг даллага авах, угаал үйлдэх, бэрийн үйл, зөөвөр тавих, зөөж буух, хашаа байшин, байр солих, нүүдэлд сайн. Бузарыг дарж, дайсагнах үйлд муу.
-Суудалын өдрийн үр: - Бурхан, лус тахих, зад барих, хариулга хийх, төмөр урлах үйлд сайн. Их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгоход муу.
-Барилдлагын өдрийн үр: Хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдахыг тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ