
-Аргын тооллын 3 сарын 9. Даваа (Сумьяа) гараг (2026)-Хаврын тэргүүн цагаан бар сарын билгийн 21, өдөр хар морь, мэнгэ 4 ногоон, суудал мод, од гар од-16, идэр барилдлагат. Лусын буулт, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:18-18:48.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Замд явах, даллага авах, газар хагалах, тариа ногоо тарих, эд, мал худалдан авахад сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, малын үс, ноос хяргахад муу.
-Гарагийн өдрийн үр: Хишиг даллага авах, бурхан сахиус, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, бэрийн үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулахад сайн. Эхэлж ном сонсох, нүүдэл хийх, хол замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явахад муу.
-Жил өдрийн үр: Гал тахих, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, даллага авах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргахад сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Эм найруулах, 8 лус тахих, тахил өглөг өгөх, бурханд залбирах, хануур үйлдэхэд сайн. Бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргахад муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, тэнгэр тахих, чимэг зүүх, мод тарих, шав тавихад сайн. Мод таслах, тангараг тавихад муу.
-Барилдлагын өдрийн үр: Сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа ногоо тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.