"Сурагчдын лиг"-ийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэв

May be an image of clarinet

Энэ оны тавдугаар сарын 01-07-ны хооронд Улаанбаатар хот, "Буянт ухаа" спорт цогцолборт "Сурагчдын лиг"-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд Ховд аймгийн тамирчид амжилттай оролцоод ирлээ. 

Багш, дасгалжуулагч Г.Мөнхболд, Б.Үүрийнтуяа, Г.Хатантуул, Н.Нармандах, Б.Баяржаргал, Б.Цэнд-аюуш, Г.Номин Ц.Буянтогтох нараар ахлуулсан эрэгтэй, эмэгтэй нийт зургаан багийн 84 тамирчин нас насны ангилалд оролцсоноос:   

Г.Номин, Б.Цэнд-аюуш дасгалжуулагчтай 17-18 насны охидын баг түрүүлж "Алтан медаль", "Аваргын цом",

May be an image of text

Г.Хатантуул дасгалжуулагчтай 13-14 насны охидын баг "Мөнгөн медаль",

May be an image of one or more people and clarinet

Н.Нармандах, Ц.Буянтогтох дасгалжуулагчтай 15-16 насны охидын баг "Хүрэл медаль" хүртсэн бахдам амжилт гаргажээ.  

May be an image of text

Бусад багууд 5-8 дугаар байруудад буюу шагналт байрт шалгарсан амжилт үзүүлсэн байна.

Өнөөдөр /2026.05.11/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа холбогдох албаны төлөөллийн хамтаар "Сурагчдын лиг"-ийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид, багш дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэв. 

Энэ үеэр Волейболын спортын амжилтын буухиаг үргэлжлүүлж буй тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.

May be an image of text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ