Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдааныг энэ оны 12 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулахаар Зөвлөлийн хурлаар ярилцаж товлолоо. Хуралдаанаар:Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2025 оны онцлох ажлуудын талаар танилцуулахаар бэлтгэж байна. Мөн иргэдийн нийтлэг эрх ашиг, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, төсөв санхүүтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, орон нутгийн хөгжлийн цаашдын бодлого, зорилтыг тодорхойлох юм. Огноо: 12/1/2025 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 683 Мэдээ таалагдсан: