
2026 оны 04-р сарын 13-наас 04-р сарын 23-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ 10 хоногийн эхэн болон дунд үер зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна
Хур тунадас: 14,18-нд зарим газраар бага зэргийн, 17-нд Уулархаг нутгаар хур тунадас орно.
Салхи: 14,15,16,17-нд баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15метр, Алтайн салбар уулсаар секундэд 17-19 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 14,15-нд бага зэрэг сэрүүсч Уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад хугацаанд Уулархаг нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +5... +10 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.