
-Аргын тооллын 4 сарын 16. Пүрэв (Бархасвад) гараг (2026)-Хаврын дунд цагаагчин туулай сарын билгийн 29, өдөр цагаан бич, мэнгэ 2 хар, суудал ус, од дэлгэрүүлэгч-26, үл зохилдох барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:02-19:43.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Билгийн өдрийн үр: Дайсныг номхтгох, ад зэтгэр дарах, гүү барих, мал гаргах, ан гөрөө хийхэд сайн. Үс засуулах, хурим хийх, морь уралдаж эхлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, эд, мал худалдах, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйл, арилжаа хийхэд муу.
-Гарагийн өдрийн үр: Сургуульд сурах, бичиг зурхай, ном сонсох, номлох, хэвлэх, хурим хийх, багш шавь болох, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, гал тахих, морь уралдуулж эхлэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, газар хагалах, тариа ногоо, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйлс бүхэнд сайн. Мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Бэрийн үйл, малын хашаа, хороо барих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэхэд сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, ан гөрөө хийх, худаг малтахад мууБэрийн үйл, малын хашаа, хороо барих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэхэд сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, ан гөрөө хийх, худаг малтахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Шулмас, хараал хариулахад сайн. Бурхан сахиус тахих, бэрийн үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, лус тахих, зад барих, хариулга хийх, төмөр урлах үйлд сайн. Их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгоход муу.
-Барилдлагын өдрийн үр: Андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.