Өнөөдөр /2026.04.06/ Улсын Их хурлын дарга С.Бямбацогт их хуралд суудалтай намуудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, парламентын ардчиллыг бэхжүүлэх, улс орны нийтлэг эрх ашгийг төлөө эвлэлдэн нэгдэх, нийгэм эдийн засгийн хүрээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцож, нээлттэй ярилцлаа. Тэрбээр,
Парламент бол зөвшилцлийн байгууллага. Парламентаас гарах аливаа бодлого, шийдвэр бүрд Улсын Их Хуралд суудалтай таван намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг тусгаж, зөвшилцөл ойлголцлыг үндсэн зарчмаа болгож, ажиллахаа илэрхийллээ. Мөн,
Дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байгаа энэ цаг үед улс орны нийтлэг эрх ашгийг чухалчилж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

Цаашид:
Мэдээллийн технологийн давуу талыг ашиглан парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох ажлыг үргэлжлүүлнэ.
Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийг ирэх долоо хоногт Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүдийн идэвх оролцоог сайжруулах, төрийн ажлын тасралтгүй байдлыг хангах чиглэлээр парламентад суудалтай намуудын удирдлагуудтай хамтран ажиллахаар боллоо.

