-Аргын тооллын 4 сарын 7. Мягмар (Ангараг) гараг (2026)



-Аргын тооллын 4 сарын 7. Мягмар (Ангараг) гараг (2026)
-Хаврын дунд цагаагчин туулай сарын билгийн 20, өдөр цагаагчин гахай, мэнгэ 2 хар, суудал огторгуй, од хонгорцог-17, түлэх барилдлагат. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:19-19:30.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин могой, бич, тахиа, морь жилтнээ харш гараг.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Эд, мал худалдан авах, өгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргахад сайн. Үс засуулах, бэрийн үйл, замд явахад муу.
-Гарагийн өдрийн үр: Дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, гал тахих, морь уралдуулж эхлэх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал гаргах, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Жил өдрийн үр: Номын хурим, лам хуврага болох, ном заалгах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, гөлөг тэжээхэд сайн. Бэрийн үйл, газар малтах, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Шулмас, хараал хариулахад сайн. Бурхан сахиус тахих, бэрийн үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Огторгуй үүд сахих, гүрэм хийлгэх, их хүнтэй уулзах, буян номын үйлд сайн. Өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүх, арилжаа наймаа хийх, нохой авахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ