2026 оны 04-р сарын 06-наас 04-р сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

May be an image of text

Хур тунадас:
07,11,12-нд зарим газраар ялимгүй хур тунадас, 10-нд Уулархаг нутгаар хур тунадас орно.
Салхи: 07,10,11-нд баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 08,13,14-нд бага зэрэг сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Уулархаг нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус дулаан, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ