-Аргын тооллын 4 сарын 14. Мягмар (Ангараг) гараг (2026)



-Аргын тооллын 4 сарын 14. Мягмар (Ангараг) гараг (2026)
-Хаврын дунд цагаагчин туулай сарын билгийн 27, өдөр шар морь, мэнгэ 4 ногоон, суудал төмөр, од шувуун хошуут-24, арвидах барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:05-19:40.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин хулгана, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, замд гарах, үхэгсдийн үйл, газар хагалах, тариа ногоо тарих, хөрөнгө оруулахад сайн. Анд бололцох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, гал тахих, морь уралдуулж эхлэх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал гаргах, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Жил өдрийн үр: Гал тахих, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, даллага авах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргахад сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Эм найруулах, 8 лус тахих, тахил өглөг өгөх, бурханд залбирах, хануур үйлдэхэд сайн. Бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргахад муу.
-Суудалын өдрийн үр: Мод таслах, зүүн зүгт одох, тангараг няцах, хаах, гөрөөлөхөд сайн. Хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх муу.
-Барилдлагын өдрийн үр: Идээ, хувцас олох, газар хагалах, тариа ногоо тарих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, худалдаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ